SuperSol ашигласан ногоон байгууламжийн бодит жишээ

ХАЯГДАЛ ШИЛ · ТОЙРГИЙН ЭДИЙН ЗАСАГ · НОГООН ИНЖЕНЕРЧЛЭЛ

Шилний хаягдлын
шинэ үнэ цэнэ

Хаягдал шилийг хөнгөн, сүвэрхэг, олон зориулалттай инженерийн материал болгон хувиргах Япон Улсын Trim Co., Ltd. компанийн технологи.

Гэрэл зураг: Trim Co., Ltd., Japan

01 · SUPERSOL ГЭЖ ЮУ ВЭ?

Хаягдал шилнээс
өндөр үнэ цэнтэй инженерийн материал

SuperSol нь хаягдал шилийг үндсэн түүхий эд болгон ашиглаж, нунтаглан боловсруулж, хөөсрүүлэгч нэмэлттэй хольж, дулааны боловсруулалтаар гарган авдаг хөнгөн, сүвэрхэг шилэн материал юм.

ХөнгөнСүвэрхэгШатдаггүйДахин боловсруулсан
SuperSol сүвэрхэг шилэн материал
SuperSol материал · Гэрэл зураг: Trim Co., Ltd.

02 · ТЕХНОЛОГИ

Хаягдал шилээс SuperSol хүртэл

01

Хүлээн авах

Шилийг хүлээн авч, гаднын хольцоос цэвэрлэнэ.

02

Бэлтгэх

Буталж, нарийн нунтаг болгон боловсруулна.

03

Холих

Хөөсрүүлэгч нэмэлтийг жигд холино.

04

Дулааны боловсруулалт

Халааж, хөөсрүүлэн сүвэрхэг бүтэц үүсгэнэ.

05

Ангилах

Зориулалт, нягт, ширхэглэлээр ангилна.

02 · ХЭРЭГЛЭЭНИЙ ЧИГЛЭЛ

Нэг материал.
Олон боломж.

Тохирох төрөл, ширхэглэл болон хэрэглээний хэмжээг хөрс, ус, уур амьсгал, инженерийн нөхцөлд тулгуурлан сонгоно.

Хөдөө аж ахуй
01

Хөдөө аж ахуй

Хөрсний агааржилт, ус хадгалалт ба ус зайлуулах нөхцөлийг дэмжинэ.

Эх сурвалж: Trim Co., Ltd.
Хотын ногоон байгууламж
02

Хотын ногоон байгууламж

Мод, бут, зүлгийн үндэс орчмын ус, агаарын горимд ашиглах боломжтой.

Эх сурвалж: Trim Co., Ltd.
Зам, иргэний барилга
03

Зам, иргэний барилга

Хөнгөн дүүргэлт, ус зайлуулах үе болон геотехникийн шийдэлд судална.

Эх сурвалж: Trim Co., Ltd.
Усны менежмент
04

Усны менежмент

Борооны усыг түр хадгалах, нэвчүүлэх, шүүх байгууламжийн дүүргэгч.

Эх сурвалж: Trim Co., Ltd.
Trim компанийн SuperSol үйлдвэрTrim үйлдвэрийн бодит зураг · Япон Улс

03 · МОНГОЛ ДАХЬ ТӨСӨЛ

Судалгаа, туршилтаас
дотоодын үйлдвэрлэл рүү

Япон Улсын Trim Co., Ltd. компанийн SuperSol технологийг Монгол Улсад судалж, туршиж, нутагшуулах төслийг хөгжүүлж байна. Арилжааны үйлдвэрлэл одоогоор эхлээгүй.

ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТХэрэглээний судалгаа · Түншлэлийн хөгжил · Талбайн туршилтын бэлтгэл · Боломжийн үнэлгээ
3,000тн/жил хаягдал шил
12,000м³/жил SuperSol
9шууд ажлын байр

Нэг үйлдвэрийн технологийн нийлүүлэгчийн мэдээлэлд тулгуурласан жишиг хүчин чадал. Эдгээр үзүүлэлт нь төлөвлөлтийн урьдчилсан таамаглал бөгөөд Трим ХХК-ийн зүгээс үйлдвэрлэл, гүйцэтгэлийн баталгаатай үзүүлэлт гэж үзэхгүй. Бодит үзүүлэлтийг техник, эдийн засгийн судалгаагаар тогтооно.

I ҮЕ ШАТ

Судалгаа, үнэлгээ ба талбайн туршилт

Хаягдал шилний нөөц ба нийлүүлэлтийг үнэлэх · Хэрэглээ, туршилтын талбай сонгох · Лаборатори болон талбайн туршилт хийх

II ҮЕ ШАТ

Технологи нутагшуулах ба дотоодын үйлдвэрлэл

Трим ХХК-тай ирээдүйд байгуулах бичгээр үйлдсэн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа болон дэмжлэг · Үйлдвэрлэлийн төлөвлөлт · Стандарт, чанарын тогтолцоо · Зах зээлд үе шаттай нэвтрүүлэх

UNCCD COP17 · ULAANBAATAR 2026

Transforming Waste Glass into
High-Value Engineering Materials

27 August 2026 · 12:30–13:00 · Tului Hall

04 · ХАМТЫН АЖИЛЛАГАА

Үнэ цэнийг хамтдаа бүтээе

Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага, орон нутаг, хөрөнгө оруулагч болон олон улсын түншүүдийг хамтран ажиллахыг урьж байна.

Одоогийн үйл ажиллагаа ба ирээдүйн төлөвлөгөө

Бөжү Мөнх Консалтинг ХХК нь одоогоор SuperSol технологийг Монгол Улсад нутагшуулах боломжийг судалж, хэрэгжих боломжийн үнэлгээ болон туршилтын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна. Монгол Улсад SuperSol-ийн арилжааны үйлдвэрлэл хараахан эхлээгүй бөгөөд Бөжү Мөнх Консалтинг ХХК нь одоогоор Trim Co., Ltd.-ийн албан ёсны лиценз эзэмшигч, борлуулагч, агент эсвэл төлөөлөгч биш болно.

Цаашид арилжааны үйлдвэрлэл, лиценз, техникийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсэх нь Trim Co., Ltd.-тэй байгуулах бичгээр үйлдсэн гэрээ, талуудын харилцан тохиролцоонд үндэслэнэ. Мөн ийм гэрээ, тохиролцооны хүрээнд шаардлага хангасан бүс нутгийн лиценз эзэмшигч эсвэл үйл ажиллагааны түншүүдээр дамжуулан үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж болно.